Нэвтрэх / бүртгүүлэх

Үйлчилгээний багц, үнэ

Туршилтын хугацаанд ашиглах боломжтой үйлчилгээнүүд үнэ төлбөргүй. Доорх багцуудын төлбөр, хязгаарлалт одоогоор үйлчлэхгүй.

Туршилтын багц

Үнэгүй

Зориулалт: Үйлчилгээтэй танилцаж, турших хэрэглэгчдэд

  • House3D: 64 м² хүртэл талбайтай 1 төсөл
  • Усан тэмдэгтэй зураг, тооцооны хураангуй
  • Туслах: өдөрт асуух асуултын тоо хязгаартай

Үндсэн багц

30 000 ₮ / сар

Зориулалт: Өөрийн 1–2 сууцыг төлөвлөх, барилгын норм, дүрмийн талаар үе үе мэдээлэл авах хэрэглэгчдэд

  • House3D, Самбар: тус бүр 1 идэвхтэй, 3 архивласан төсөл, иж бүрэн зураг, тооцоо
  • Туслах: өдөрт туршилтын багцаас олон асуулт асуух боломжтой
  • Хиймэл оюуны туслах (удахгүй): сард 30-аас доошгүй даалгавар

Мэргэжлийн багц

60 000 ₮ / сар

Зориулалт: Инженер, архитектор болон зураг төслийн байгууллагад

  • House3D, Самбар: тус бүр 3 идэвхтэй, 20 архивласан төсөл, DXF форматаар зураг гаргах боломжтой
  • Туслах: бүх салбарын асуулт, багцуудаас хамгийн олон асуулт асуух боломжтой
  • Хиймэл оюуны туслах (удахгүй): сард 60-аас доошгүй даалгавар

Үйлчилгээний багцууд автоматаар сунгагдахгүй. Хугацаа дуусахаас өмнө танд сануулга хүргэх бөгөөд та багцынхаа хугацааг өөрөө сунгах боломжтой.

Багцуудын харьцуулалт

Туршилтын багцҮндсэн багцМэргэжлийн багц
House3D төслийн тоо1 төсөл, 64 м² хүртэл1 идэвхтэй, 3 архивласан3 идэвхтэй, 20 архивласан
ЗурагУсан тэмдэгтэйИж бүрэн зураг, PDFИж бүрэн зураг, PDF, DXF
Материалын хэмжээ, үнийн тооцооТооцооны хураангуйИж бүрэн тооцоо, файлд гаргах боломжтойИж бүрэн тооцоо, файлд гаргах боломжтой
ТуслахӨдөрт асуух асуултын тоо хязгаартайӨдөрт туршилтын багцаас олон асуултБүх салбар, багцуудаас хамгийн олон асуулт
Самбар (удахгүй)—1 идэвхтэй, 3 архивласан3 идэвхтэй, 20 архивласан, DXF
Хиймэл оюуны туслах—Удахгүй: сард 30-аас доошгүй даалгаварУдахгүй: сард 60-аас доошгүй даалгавар
Багцын хугацаа30 хоног1 сар, өөрөө сунгах1 сар, өөрөө сунгах

Түгээмэл асуулт, хариулт

Туршилтын хугацаанд үйлчилгээний төлбөр төлөх шаардлагатай юу?

Үгүй. Туршилтын хугацаанд ашиглах боломжтой үйлчилгээнүүд үнэ төлбөргүй бөгөөд дээрх багцуудын хязгаарлалт үйлчлэхгүй.

Багцын хугацаа автоматаар сунгагдах уу?

Үгүй. Хугацаа дуусахаас өмнө танд сануулга хүргэнэ. Та багцынхаа хугацааг өөрөө сунгах боломжтой.

Миний төсөл хаана хадгалагдах вэ?

Таны төсөл серверт, таны бүртгэлтэй холбогдон хадгалагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг Нууцлалын бодлогоос үзнэ үү.

Идэвхтэй болон архивласан төсөл гэж юу вэ?

Идэвхтэй төслийг засварлах боломжтой. Архивласан төслийг нээж харах, зураг, тооцоог нь татаж авах боломжтой боловч засварлах боломжгүй. Та төслөө хүссэн үедээ архивлах, архиваас гаргах боломжтой; харин нэгэн зэрэг засварлах төслийн тоог багцаар хязгаарлана. Төсөл хуулбарлах эсвэл файлаас оруулах нь шинэ төсөлд тооцогдоно.

Багцын хугацаа дууссаны дараа миний төсөлд юу болох вэ?

Таны төслүүд хадгалагдсан хэвээр байх бөгөөд тэдгээрийг нээж харах, зураг, тооцоог нь татаж авах боломжтой. Төслүүдийг багц дууссанаас хойш 12 сар хадгалж, устгахаас өмнө имэйлээр сануулна. Төсөл засварлах, шинэ төсөл үүсгэхийн тулд багцаа сунгана уу.

Хиймэл оюуны туслах сард хэдэн даалгавар гүйцэтгэх вэ?

Үндсэн багцад сард 30-аас, Мэргэжлийн багцад 60-аас доошгүй даалгавар. Даалгаврын зардал түүний хэмжээнээс хамаардаг тул бодит тоо үүнээс их байж болно. Туслахад өдөр бүр үнэгүй асуулт асуух боломж үүнээс тусдаа.